Я.Содбаатар:Шинэ голомт үүсвэл хатуу хөл хориог сунгахаас өөр аргагүй

2021-01-05

2020.01.04-нд Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар танилцуулах үеэрээ Шадар сайд Я.Содбаатар 1-р сарын 11-нээс өмнө шинэ голомт үүсвэл хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэж мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн/2020.01.06/ ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Ачтан эмнэлэгт шинэ голомт үүссэн, 16 хүн халдвар авсан” гэв.

Шадар сайд Я.Содбаатарын 2020.01.04-нд хийсэн мэдээллийг хүргэж байна:

Нэгдүгээр сарын 11-ний 06:00 цагаас эхлэн зэрэглэлийг бууруулж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний салбаруудыг хэвийн горимд шилжүүлнэ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 70 хувь нь хөл хориог сулруулах нь зүйтэй гэсэн саналыг өгсөн байна.

Арванхоёрдугаар сарын 14-23-ний өдрүүдэд явж ирсэнтэй адилхан дэглэм буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

Гэхдээ нэгдүгээр сарын 11-нийг хүртэл шинэ голомт үүсвэл дахин хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй.

Хөл хорионы дэглэмд буцаж орохгүй гэж хэлж чадахгүй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ