Б.Мөнхжин: Маргаашнаас эхлэн Эрээнээс ирэх ачаа тээвэрлэлт хэвийн болно

Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран өчигдөр/2021.12.8/ хил дээр очиж газар дээр нь ажиллаж туршилт хийж шалгаж, бэлтгэл хангасан гэж үзжээ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:

Маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай 150 гаруй машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээвэр хэвийн үргэлжилнэ.

Өнөөдөр Эрээн талын жолооч нарын бичиг баримт бүрдүүлэх болон ПСР шинжилгээ хийгдэнэ. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй.

  • Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг байхгүй. Монголоос л хамааралтай даалгавар байна.
  • Солонгосоос ирж байгаа каргоны хувьд Тяньжин дээр саатсан. Нийт 3800 гаруй чингэлгийг татах шаардлагатай. Өдөрт гурван чингэлэг татахад хоёр чингэлэг тогтмол нэмэгдэж байгаа учраас тэнд байгаа чингэлгийн тоо буурахгүй байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn