50 мянган төгрөг төлөөд ЭМД-аараа 113 сая төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээг авах боломжтой

2021-12-09
Иргэд эрүүл мэндийн даатгалд жилд 50400 төгрөгийг төлснөөр ямар ач холбогдолтой талаарх мэдээлэл, зөвлөгөөг ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ хүргэлээ. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж нээгдэх юм.
Манай улсын нийт хүн амын 92.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бөгөөд үүнээс хоёр сая гаруй иргэдийн ЭМД-ыг төрөөс хариуцдаг байна.  Үүнд тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, 0-3 насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, 0-18 насны хүүхэд, ялтан, нийгмийн халамж шаардлагатай иргэд багтана.
-Яагаад ЭМД-д албан журмаар даатгуулах хэрэгтэй вэ?
-Манай улсын ЭМД нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр төрөлтэй. Иргэн бүр албан журмын даатгалд заавал даатгуулна гэж хуульчилж өгсөн байдаг. Сард 4200 төгрөгийн шимтгэл төлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлэх боломжтой. Хувийн даатгалын системтэй улсуудтай харьцуулахад манай улсын даатгалын хэмжээ бага түвшинд байдаг. Жилд 50400 төгрөгийг төлж байгаа. Төр хариуцсан төлж байгаа иргэд хамтын төлбөр төлөхгүйгээр, тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа хүн 113 сая хүртэлх төгрөгийг ЭМДСангаас даана.
Нэг ёсондоо жилд 50400 төгрөг төлөөд 113 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой.
Хүүхдээ асарч байгаад ажилдаа орох, өөр ажилд шилжих хооронд 1-4 сар тасарсан тохиолдолд E-mongolia аппликейшнаас тасарсан саруудаа харан, нөхөн төлөх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ene hudlaa bhoo hu jild tuldug hun bn bi emnelegt hewtej emchiluuleh ch bolomjgui urhiin emch uzsen boldog heden em bichne duuregiin emchid uzuul geed tsag ugnu ter ni 1sariin daraa baih jisheenii…araihiij tsagaa awch uzuulne baahan suljeenii em aw gedeg arai yu unheer gomdoltoi yawdag shuu ene tal deer anhaarlaa handuulna uu.nodilon tsusnii huudii duurch emnelegt hewtsen getel onii suul bolson geed 140my belen awaad havalgaand oruulsan.nuruu suulttai neg udaa bolowch hewtchih yumsan geed huluu chireed l ochson ugh uzeed duureg ni suljeenii urgamal bichsen bsan hewtej uilchilgee ymar hun awdag be ta nar hariult ugnuu nadad…

Холбоотой мэдээ