Энэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

2021-01-04

Улаанбаатарх хотод тогтоосон хатуу хөл хориог нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгасан. Тэгвэл мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ийнхүү шийдвэрлэжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн билээ. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс хүн амын дунд шинж тэмдэггүй өвчилсөн тохиолдлууд байж болзошгүй учир аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, зай барихыг зөвлөж байгаа юм. Шинэ жилийн баярын үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан учир дахин хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж ийнхүү шийдвэрлэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ