
“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-ны үеэр УИХ-ын гишүүн авлигал, төрийн албаны шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Сэтгэл зүйн шинжлэх ухаан орчинд цагт өндөр хөгжиж байна. Шударга байдлыг нь үнэлдэг шинэ механизм буюу сэтгэл зүйн тест гарч ирсэн.
Дэлхийн улс орнууд сэтгэл зүйн тестийг хэрэглээд эхэлсэн. Манай хувийн байгууллагууд ч хэрэглээд эхэлсэн. Төрийн албанд ажилд авахдаа зөвхөн шалгалтаасаа гадна сэтгэл зүйн байдлыг нь үнэлдэг болох ёстой. Тухайн хүн авилгалд хэр өртөх магадлалтай байна, шийдвэр гаргахдаа хэр өөртөө итгэлтэй байна вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй.
E-mongolia дээр төрийн 800 гаруй үйлчилгээ суусан. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичигт тооцдог байх хуулиудыг УИХ-аас баталсан. Дээрээс нь иргэний үнэмлэх дээр тоон гарын үсгийг суулгаж байгаа. Цалингийн зээл авахын тулд шууд тоон гарын үсгээрээ баталгаажуулж, таван минутанд авдаг болно” гэв.