Л.Халтар: Ямар ч байсан өнөөдөр Хятадын талаас хоёр чингэлэг орж ирсэн байна

Өнөөдөр БНХАУ-тай чингэлэг ачаа солилцох хамтарсан туршилт хийж эхэлжээ. БНХАУ-тай хамтарсан туршилтыг анх удаа хийж байгаа бөгөөд амжилттай болвол чингэлэг ачаа тээврийг эхлүүлэх аж.

Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар “Ямар ч байсан өнөөдөр Хятадын талаас дундын бүс дээр хоёр чингэлэг орж ирж байна.  Туршилт эхэлчихлээ гэсэн үг. Гэсэн ч бид нөгөө л айлын талаас хэзээнээс бүрэн байдлаар явуулахыг харзнасан байдалтай байна.

Дундын бүсэд байрлуулсан талбай нь 50 чингэлгийн багтаамжтай. Байнгын тээвэр эхэлбэл 50 чингэлгээр явж эхэлнэ гэсэн үг.

Хавраас шаардлагатай гэвэл өдөрт 100 болон түүнээс дээш чингэлгээр явж эхлэх эсэх дээр тохиролцоо хийнэ. Өнөөдөр айлын талаас хоёр чингэлэг оруулж ирээд тавьсан. Цаашдаа жигдрүүлэхийн төлөө дипломат шугамаар ярилцана. Өмнө нь өөрсдөө гарч хардаг байсан бол одоо зөвхөн дипломат шугамаар л мэдээлэл авч байна.

Зөвхөн чингэлгээр бус төмөр замаар татан авч байна. Өнгөрсөн оноос эхлээд нарийн, өргөн царигаар ачаа ачиж явах ажил явж байгаа.

Цар тахалтай холбоотойгоор гацчихаад байгаа болохоос бид нар албаар гацаагаагүй гэдгийг ойлгохыг хүсэж байна. Бид нар өөрсдөө хилийн боомтууд дээрх халдвар хамгааллын дэглэмээ хангаж чадаагүй. Айлын талаас тавьж буй шаардлагыг бид хүндэтгэж, ойлгох хэрэгтэй.

Монголд дэлхийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байсан бол хилээ хаагаад, амиа л бодно” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn