Эмнэлгийн үзлэгийн цагийг E-mongolia-гаар дамжуулан гар утаснаасаа авдаг боллоо

Ирэх долоо хоногоос эхлэн эмнэлэгт цаг авдаг системийг цахимд шилжүүлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр “Нэг жилийн өмнөөс эхлэн цахим шилжилтийн дүнд өнөөдөр 512 төрийн үйлчилгээг E-mongolia-д нэгтгэж чадсан. Ирэх долоо хоногоос эрүүл мэднийн салбарт цаг авдаг систем цахимд шилжинэ” гэв.

E-mongolia аппликейшнд /2021.12.08/ “эмнэлэгт цаг авах” гэсэн цонх шинээр нэмэгджээ. Харин ирэх долоо хоногоос эхлэн үйл ажиллагаа нь жигдрэх аж.

ГССҮТ, ХСҮТ, УГТЭ, УНТЭ зэрэг эрүүл мэндийн төвүүдээс гадна дүүргийн эрүүл мэндийн төвүүд, аймаг, сумдын нэгдсэн эмнэлгийн цагийг цахимаар авах боломжтой аж.

“e-Mongolia” систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан ажээ. Үүний зэрэгцээ гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn