
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-д оролцож, үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Төрийн төлөвлөгөөт хяналт, шалгалтыг багасгацгаая.
Он дуусаад татвар, нийгмийн даатгалын, цагдаагийн, мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт эхэлнэ. Энэ бүх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын тоог багасгая.
Өнөөдөр аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тухайн ресторан ажиллаж чадахгүй нөхцөл үүсдэг нь үнэн.
Манай хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө аль нэг ресторанд үнэгүй хоол иддэг нь үнэн, энэ бол авлига. Төрийн байгууллагын албан тушаалтнууд дунд сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг, шан харамж авдаг. Бид үүнийг байдаг л юм шиг, байх л ёстой мэт бид бодож болохгүй. Дассан сэтгэлгээ, уламжлалт хандлагыг өөрчилж, сэтэлж гарах цаг болсон.
Авлигын гэмт хэрэгт холбогдсон хүн буцаад 4-5 жилийн дараа дарга болдгийг зогсоох хэрэгтэй.
Тэрбум төгрөгийн авлигал авсан хүн 100 саяын торгууль төлөөд, ялаас мултардаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ялын бодлогыг чангатгах хэрэгтэй.
Сингапурын тогтолцоонд байдаг өөрийнхөө цалингаас илүү тансаг хэрэглээтэй төрийн албан тушаалтнуудын хөрөнгийг хурааж авдаг эрх зүйн шинэчлэлийг хамтдаа хийх учиртай.
1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч LEXUS 570 унаж, хоёр давхар хаусд амьдарч, хамгийн тансаг цаг зүүж, хамгийн үнэтэй брэндээр ганрагч , улирал бүхэн гадагшаа явж казино тоглож байгааг таван сая төгрөгийн цалинтай хувийн хэвшлийн шилдэг менежерүүд ойлгохгүй байна.
Монголд бизнес хийснээс илүү төрийн дунд шатанд дарга болсон нь дээр гэсэн сэтгэлзүйтэй байж болохгүй.