• 37 мянган хэрэглэгчийн цахилгааны төлбөр өмнөх жилийнхээс өндөр гарчээ

    2021-01-04
    Монгол Улсын Засгийн газраас 2020.12.01-2021.07.01-ний өдрийг хүртэл цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурыг хөнгөлөх шийдвэр гарсан. Тогтоол гарснаас хойш төлбөр гарч байгаа талаар санал, гомдол хэрэглэгчдээс ирсээр байна.
    2020 оны 12 дугаар сард нийслэлийн 361 мянган хэрэглэгчийн цахилгааны бичилт хийгдсэн. Үүнээс 37090 хэрэглэгч өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү хэрэглээтэй гарчээ. Журамд заасанчлан илүү гарсан хэрэглээний төлбөрийг тухайн иргэн, аж ахуйн нэгж хариуцах юм.
    Харин үлдсэн 330 мянган хэрэглэгч 100 хувь цахилгааны хөнгөлөлтөд хамрагдсан байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ