
Өчигдөр ОХУ-ын тэргүүн Энэтхэгт айлчилсан. Энэ үеэр Москва, Шинэ Дели хоёр АК-203 Калашников автомат бууг Энэтхэгт үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны дарга Дмитрий Шугаев мэдэгдэв.
Түүний хэлснээр, Орос, Энэтхэг хоёр олон чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
“Ялангуяа Энэтхэгийн Корва хотод Калашниковын автомат буу үйлдвэрлэхээр удаан хүлээгдэж буй гэрээ” гэж тэрбээр хэлжээ.