Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй нас барсан иргэний зээлийг төрөөс тэглэх хууль боловсруулжээ

2021-12-07

УИХ-ын гишүүн Ц.Туваан “тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх” заалт бүхий Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг байна.

Эргэн сануулахад, ахмад настнуудын 6 сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэхэд 696 тэрбумыг зарцуулж байсан.  Улмаар тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ нэг сая төгрөг олгож байсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачилсан энэхүү хуулийн төсөл олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа ч Засгийн газар, УИХ-аас дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, тэтгэврийн зээлээ төлж дуусалгүй нас барсан иргэний зээлийг төрөөс тэглэхдээ тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай юм.

Холбоотой мэдээ