Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200 мянгад хүрчээ

2021-12-07

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодсон харамсалтай хэрэг гарсан.

Өнгөрөгч долдугаар сард үйлдэгдсэн тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч тухайн сурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзээд буй.

Тэгвэл Монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан хүсэлт 200 мянгад хүрчээ.

Ингэснээр дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ