Замын-Үүд, Эрээний боомтоор ачаа бараагаа татан авах ажил дахин хойшилжээ

2021-12-07

Шадар сайд С.Амарсайханы Замын-Үүд, Эрээний боомт хэзээнээс хэвийн ажиллаж эхлэх талаар мэдээлэл өгөв.

Өнгөрөгч Баасан гарагт Засгийн газраас  хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхэлнэ гэж мэдээлээд байсан юм.

Шадар сайд С.Амарсайхан:
Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хаасан. Дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон.

Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр болж, хоёр тал бэлтгэлээ хангасан боловч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь очиж харна гэсэн учир тодорхой хугацаагаар хойшилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ёоо, хаха, хятадаас бүрэн хамааралтай хятадыг үзэн ядагч Монгол ийнхүү царай алдаж байх гэж 🤦‍♂️🤦‍♂️ дөшшшш

Холбоотой мэдээ