Н.Түвшинбаярын ялыг хүндрүүлж, 5-12 жилийн хорих ял оноох хүсэлт гаргажээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярын өнгөрөгч дөрөвдүгээр сард улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаж буй.

Өнөөдрийн байдлаар улсын начин Э.Энхбатын биеийн байдал нь хүнд хэвээрээ БНСУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ухаан ороогүй хэвээр байна.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн.

Тэгвэл Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс зүйл ангиа өөрчлөх хүсэлтийг Прокурорын байгууллагад өгсөн байна. Тодруулбал, зүйл ангийг өөрчлөх хүсэлт нь Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх зүйл ангиар өөрчилж өгөх хүсэлтийг гаргажээ. Энэхүү зүйл анги нь 5-12 жилийн хорих ялтай юм байна.

Одоогийн байдлаар Э.Энхбатын өмгөөлөгчийн зүйл ангиа өөрчлөх хүсэлтэд Прокурорын байгууллагаас хариу ирүүлээгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn