Халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтны тоо 87 боллоо

2021-01-04

Өнөөдөр/2021.01.04/ 23 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ:

  • Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүн
  • Цэргийн төв эмнэлгийн хоёр сувилагч
  • ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн ажилчдын гэр бүл зэрэг БЗД-ийн эмнэлгээс голомттой 19 тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрөгч амралтын өдрөөр хийсэн мэдээллийн үеэр Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан коронавирусийн халдварын нийт тохиолдол 1,242 байгаагаас 85 нь эрүүл мэндийн эмч, ажилтан халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр дахин хоёр сувилагчаас халдвар илэрснээр, энэ тоо 87-д хүрлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ