
Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах чиглэлээр насжилт өндөртэй автомашинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, шатахууны үнэд нийслэл хотын 1 хувийн татвар тооцдог болох, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаа, хууль дээр ажиллаж байгаа” гэж твиттер хуудастаа жиргэжээ.
Хууль дээр ажиллаж бгаа. Буруу рультэй машиныг 3-5 жилийн хугацааны дараа шууд хорих саналтай яваа.
— Ж.Бат-Эрдэнэ (@baterdene_j) December 7, 2021
Уг асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар “Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар иргэдээс санал авна. Эцсийн шийдвэр гараагүй. Иргэдийн хэдэн хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэдэн оноос хойш нийслэлийн авто замаар зорчуулахгүй байх вэ гэж үзэх нь нийслэлийн баримтлах бодлого байх болно” гэсэн юм.