О.Чимэгсүрэн:Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар алдах эрсдэл маш ӨНДӨР байна

2021-01-04

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэгсүрэн хөл хорио тогтоох нь өндөр ач холбогдолтой хэвээр байгаа гэв.

Тэрбээр “Дэлхийн улс орнууд хөл хориог үргэлжлүүлсээр байна. Оксфордын их сургуулийн мэдээний сангаас харахад сургууль, олон нийтийн байгууллагуудыг хаах, тээвэр, хөдөлгөөн, аяллыг зогсоох зэрэг арга хэмжээг 0-100 хүртэлх оноогоор дүгнэсэн байна.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд Африкийн цөөн орнуудад 10-20 хувийн хөл хориотой, бусад орнуудад 40-100 хувь хүртэл хөл хорио тогтоосон байна. Энэ үеэр өвчлөл буурсан. Гэсэн хэдий ч шинэ жилийн өдрүүдэд оргил үедээ дэлхий дахинд 750 мянган хүн халдвар авч, 14-15 мянган хүн нас барсан байна.

Улаанбаатар хотод хөл хориог цуцалсантай холбоотой өвчлөл нэмэгдсэн дүр зураг харагдсан. Хүн амыг хамарсан цар тахлын үед хөл хорио дэлхийн хэмжээнд одоо ч ач холбогдолтой хэвээр байна. Харин хөл хориог хэрэгжүүлэх явцдаа хариуцлагатай, зөв, оновчтой байснаар үр дүнд хүрнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ