Монголын мисс А.Бөртэ-Үжин Дэлхийн миссийн авъяаслаг миссүүдийн нэгээр шалгарчээ

А.Бөртэ-Үжин АНУ-ын Пуэрто Рикод болж буй “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Уран нугаралтаар тууштай хичээллэн Үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлэхийн төлөө яваа билээ. Энэ удаа 130 орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчоо.
Мөн Mobstar дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12-т явж буй.
Монголчууд бид эв нэгдэлтэй байхдаа ямар хүчтэй бие биенээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн гэдгээ дэлхийд харуулцгаая. Үндэсний оролцогч, өв соёлоо дэмжицгээе.
Үүний тулд та:
1. Гар утсандаа Mobstar app татаж, суулгах
2. Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох
3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх
4. Оруулсан зураг бүрт од дарахад л болно. Намайг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn