13 настай охины өмгөөлөгчийн зардлыг бүрдүүлэхээр хандивын аян өрнүүлж эхэлжээ

2021-12-06

Өмнөд Солонгост гэр бүлээрээ амьдардаг 13 настай монгол охин сургуулийнхаа дээд ангийн сурагчдад зургаан цагийн турш зодуулж, архи согтууруулах ундаагаар шахуулсан хэрэг гарсанд олны сэтгэл ихэд эмзэглэсэн. Тэгвэл энэ талаар ютүб дэх сошиал суваг ЗолбооТВ хохирогчийн ээж болон тус улс дахь Монголын ЭСЯ-ны төлөөллөөс бодит нөхцөл байдлын талаар тодруулжээ.

Хохирогч охины ээж “Над руу БНСУ дахь Консулаас залгаж “Яагаад бидэнд мэдэгдээгүй юм бэ, бид энэ талаар ТВ-ээс л сонслоо” гэхэд нь би үнэнээ л хэлсэн. Надад та бүхэнд итгэх итгэл байгаагүй, би Консул руу хандахад надад хэрхэн туслах бол гэсэн бодол төрсөн гэсэн. Цагдаагийн байгууллагад шийдэгдээгүй өмнөх хэргүүд байхад өнгөрсөн таван сарын хугацаанд итгэх итгэл төрөөгүй, утсаар ярих ч бодол байгаагүй. Би эхэлж хандсан хүнтэйгээ л цаашид харьцана гэдгээ илэрхийлсэн. Хэрэв би мэдээлэл хийхгүй бол нийгмийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл явж байна гэхэд “Ойлголоо, хэрэв бидний тус хэрэгтэй бол хэлээрэй” гэсэн хариуг өгсөн” гэв.

Өмгөөлөгчтэй уулзахад “Хэрэв солонгос хүн байсан бол ийм шийдвэр гарахгүй байх байсан гэж дурдсан. Эрүүгийн хэрэгт холбогдсон 14-өөс дээш насны хоёр хүүхдийг эцэг эхийн хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг эргүүлэхийн тулд хэрэг дээр дахин ажиллая гэсэн ч энэ нь прокурорын шийдвэр учраас ингэх нь багагүй бэрхшээлтэй. Мөн иргэний шүүх дээр сэтгэл санааны хохирлыг барагдуулахаар ажиллана гэсэн. Гэхдээ сонголтыг охин өөрөө хийнэ. Хэл, хууль дүрэм сайн мэдэхгүй учир сайн туршлагатай, шударга өмгөөлөгч авах шаардлагатай байна. Прокурорын шийдвэр гарахаас өмнө биш, дараа нь оройтож ирлээ гэж өмгөөлөгч хэлсэн ч шийдвэрийг эргүүлж, хэрэгтнүүдэд зохих ялыг нь өгөхөөр хамтран ажиллая гэсэн” хэмээн хохирогчийн төлөөлөл хэллээ.

Золбоо ТВ-ээр дамжуулж охины өмгөөлөгчийн зардлыг бүрдүүлэхээр хандивын аян өрнүүлээд байгаа ба одоогоор 7,230 сая вон, монгол дахь дансанд нь 2,7 сая төгрөг цуглараад байгаа юм. Охины аав ганцаараа ажилладаг ба ээж нь бие давхар, гурван хүүхэдтэйгээ амьдардаг байна.

Монгол дахь хандивын данс:
Охины ээжийн данс: Хаан банк-Энхбаяр Алтангэрэл 5133173704

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

Эх сурвалж: ЗолбооТВ

Холбоотой мэдээ