• Хөл хориог сунгах эсэх 11 байгууллагын эрсдлийн үнэлгээг өнөөдөр гаргана

    Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа энэ сарын 6-нд дуусна. Хөл хориог сунгах эсэх асуудлыг ЭМЯ-ны санал дүгнэлт дээр үндэслэж, УОК шийдвэрээ гаргана.

    Тиймээс өнөөдөр 11 байгууллага хамтарч эрсдлийн үнэлгээ хийнэ. Уг үнэлгээний хариуг үндэслэж, ЭМЯ хөл хориог сунгах эсэх саналаа УОК-т хүргүүлэх аж.

    УОК, Засгийн газар ЭМЯ-ны хүргүүлсэн саналыг маргааш хэлэлцэж, шийдвэр гаргана. Гэхдээ хөл хориог сунгах магадлал маш өндөр байгааг Эрүүл мэндийн сайт Т.Мөнхсайхан мэдээлсэн.

    “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногт гэхэд өмнө нь таамаглаж байснаас амаргүй байдлаар үргэлжилж байна. Ард иргэдийн дунд халдвартай 18 тохиолдол явж байсан. Тиймээс 11 байгууллагын хамтарсан эрсдлийн үнэлгээг хийнэ. Хөл хориог сунгах магадлал нь өндөр байгаа” гэсэн билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ