
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Солонгост хүчирхийлүүлсэн 13 настай охины хэргийн талаар байр сууриа илэрхийлэв.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл:
БНСУ-д Солонгос нөхөртэй болсон 2500, сургууль, цэцэрлэгт явдаг 3000 орчим хүүхэд байдаг.
13 настай охины асуудлаар Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Монголын ЭСЯ-д шаардлага хүргүүлсэн. 13 настай охины асуудлыг дэвэргээд өнгөрөх биш тэнд байгаа монгол хүүхдүүдийн асуудлыг анхааралдаа авах шаардлагыг хүргүүлсэн.
Хоёр улсын дипломат харилцааны асуудал, түүний цаана 50 мянга гаруй хүний амьдралын асуудал байгаа.
Хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь шуугиж гарч ирээд, лайв хийх асуудал биш. Бид шаардлагаа хүргүүлсэн. Өмнө нь ч Монголын эмэгтэйчүүдийн холбоо маш олон удаа шүгэл үлээж, акцыг хийж байсан. Эмэгтэйчүүдийн холбоо бол төрийн бус байгууллага учраас шүгэл үлээх, сургалт хийх, нөлөөллийн ажил хийх үүрэгтэй. Бид цагдаа шиг таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй.
Хүүхдийн асуудал дээр БНСУ дахь Монголын Элчин сайдын яамыг илүү анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Энд бас гадаад харилцааны асуудал давхар яригдаж байна.
Бид нар бол тухайн охин болон гэр бүлийнхэнтэй нь холбогдоогүй. Солонгос дахь эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд тодорхой ажлууд санаачлаад хийгдэж байна. Би өөрөө очиж салбар зөвлөлөө байгуулж байсан.