• “Амур зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүс дотроосоо халдвар авсан байж болзошгүй”

    2021-01-02

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

    Миний хувьд ямар нэгэн байдлаар хүн халсан, өөрийн хамаатнаа яаманд ажиллуулсан явдал байхгүй. Миний хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа.

    Амур зочид буудалд байсан Франкфуртээс ирсэн долоон хүнд коронавирус илэрсэн.

    Тусгай нислэг 18-нд ирсэн, харин ирснээс хойш 14 хоногийн дараагаар олон хүнд зэрэг халдвар илэрч байгаа нь тусгаарлагдах явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн. Үнэхээр тэр дотор тусгаарлагдаж байсан хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн эсэхийг камерын бичлэгээр шүүнэ.

    Шүүсний эцэст алдаа, дутагдал илрэхгүй бол дотроосоо халдвар авсан байна гэж үзнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ