Т.Мөнхсайхан:Эх үүсвэр нь тодорхойгүй ХОЁР голомт шинээр үүссэн

2021-01-02

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.Бкп

Тэрбээр “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомттой холбоотойгоор тус дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээнд хамруулсан.

БЗД-ийн нэг өрх, Баянгол дүүргийн хоёр хүн БЗД-ийн эмнэлгээс халдвар авсан гэж үзэж байгаа.

БЗД-ийн гэртээ ганцаараа амьдардаг настай хүн болон Мөнххада компанийн хоёр хүн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж нь тогтоогдоогүй хоёр голомт байна. БЗД-ийн эмнэлгээс голомттой нэг, ХСҮТ-ээс голомттой нэг, эх үүсвэр нь тодорхойгүй хоёр голомт байна.

Илэрсэн шинэ голомтуудын хавьтлууд хэрхэн үргэлжлэхээс цаашдын нөхцөл байдал хамаарна. Ард иргэдийн дундаас 18 тохиолдол бүртгэгдсэн. ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ