
“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Д.Сүндийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноолоо.
Тэрбээр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэхүү хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд цагдаагийн алба хаагчдад авилга өгсөн байдаг.
Д.Сүндийгээс авлига авсан
- Д.Батөгтөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр,
- Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар,
- Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ял оноож тус тус шийдвэрлэлээ.