• УОК болон Засгийн газар маргааш хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ

    COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоогоод байгаа.

    Тэгвэл энэхүү хугацааг сунгах эсэхийг маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж хэлэлцэн шийдэхээр товложээ.

    Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцэж буй. Мөн өнөөдөр сайд нар хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

    Одоогоор улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодол гарсан халдварын тохиолдол нийт 1,242 бүртгэгдсэнээс 855 нь эдгэрээд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ