• А.Амбасэлмаа: Мөнххадагийн голомтоос 4, Төв шуудангийн 2 ажилтан, Франкфуртын нислэгийн 7 нийт 22 хүнээс халдвар илэрлээ

    Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
    Тэрбээр “22 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 7 хүний 3 дахь шинжилгээнээс халдвар илэрсэн. “Амар” зочид буудалд байсан 5 хүн, “Жаргалант” сувилалд байсан 2 хүн байна. “Амар” зочид буудлын 5 хүний нэг нь резидэнт эмч байна. Тус буудалд 100 гаруй хүн байгаа учраас тэднийг эрсдлээс сэргийлж, нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилчдыг нь сольж тараах, өөр ажиглан тусгаарлах байранд зөөвөрлөсөн. Дотооддоо нийт 15 хүнээс илэрсэн.

    БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 2 хүнээс илэрсэн байна. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч. Дөрөв нь Мөнх-Хада компаниас илэрсэн хоёр хүний хавьтлууд байна. Мөнх-Хадагийн голомтод 6 тохиолдол батлагдлаа. Тиймээс ойрын 35 хүнийг тусгаарлан, 92 хүнийг гэрийн хяналтад авч шинжилгээ авч байна.

    Хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн хүний гаалийн хэсэгт ажилладаг ажилчид байна. 1 хүнийх нь гэр бүлийн хүн өвчилсөн байсан учир эх уурхай нь тэндээс үүдэлтэй. Тухайн шуудангийн 70 хүнийг хяналтдаа авч, 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаад байна.

    Бусад нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай гэр бүлийн хавьтал 4, цэгүүдээр шинжилгээ хийснээс гэр бүлээрээ халдвар илэрсэн 3, 4 тохиолдол байна. Мөн ХӨСҮТ-ийн батлагдсан хүмүүсийн ар гэрийнхэн байна” гэв.

    Тэрбээр “Өчигдөр гэр бүлийн 3 хүний хариу батлагдлаа. Чухам хаанаас халдвар авсныг тодруулахаар судалж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ