
Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 хүнд коронавирус илэрчээ. Үүнээс:
- ХӨСҮТ-ийн нэг сувилагч
- БЗД-ийн эмнэлгээс хоёр
- “Мөнххада” ХХК-ийн хоёр ажилтанд коронавирус илэрчээ.
Хоёр хүний хаанаас халдвар авсныг нь тодруулахаар ажиллаж байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлээ. Тухайн хоёр хүний ойрын хавьтал 126 хүнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулж эхэлжээ.
Өнөөдөр мөн долоон хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.