Л.Энх-Амгалан: Архангайн хүүхэд зодсон багш хуурамч дипломтой нь нотлогдсон

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Архангайн хүүхэд зодсон багш, эрхлэгч, арга зүйч нар нь хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Цэцэрлэг, сургуулиуд дээр багшилж байгаа боловсон хүчнийхээ дипломыг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Бид тодорхой шалгалтуудыг хийнэ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна. 2022 оныг сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулах жил болгож байна” гэлээ.

Эргэн сануулбал, Архангай аймгийн Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн багш хүүхэдтэй зүй бусаар харьцаж, гар хүрч байгаа бичлэг  нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Аймгийн Боловсролын газраас тухайн багшийн ганц удаагийн үйлдэл үү, эсвэл удаа дараа ийм ёс зүйгүй байдал гаргаж байсан уу гэдгийг нягталж шалган тогтоож, улмаар эцэг эхчүүдээс уучлалт гуйж мэдэгдэл гаргана гэж мэдээлээд буй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn