“Хүүхдээ зайлшгүй цэцэрлэгт өгөх шаардлагатай бол холимог ангийг нээж ажиллуулна”

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цэцэрлэгийг хаах хэд хэдэн үндэслэлүүд байна. Өнөөдрийн байдлаар зорилтот хүн амын 36 хувь нь нэмэлт тундаа хамрагдаад байна. Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьдаа хүрвэл танхимын хичээлд шилжүүлнэ гэж шийдвэрлэсэн.

Цэцэрлэг, сургуулийг нээснээс хойш хүүхэд сургуулиасаа биш гэр бүлийн орчноосоо халдвар авч байна.

Хоёрдугаарт, томуугийн дэгдэлд эхэлж байна. Шууд хатгаа болж байгаа томууугийн шинэ мутацид орсон вирус тархаж байна. Тиймээс томуугийн дэгдэлд их нэгдүгээр сард амраах хэрэгтэй байна.

Гуравдугаарт, хичээлийн амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувиар буурдаг. Энэ жил 4-5 настнуудыг цэцэрлэгт авсны улмаас цэцэрлэгийн ирц 50 хувь л байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн хүүхдээ харах боломжгүй эцэг, эхчүүд хүүхдээ өгөх шаардлагатай болбол дундын буюу холимог ангийг нээх шаардлага үүсэж магадгүй. Бүгдийг нь 100 хувь хаана гэсэн үг биш. Хэрэв ингэвэл хувийн цэцэрлэгүүд ажиллах боломжтой.

Шийдвэрийн хувьд 12-р сарын 10-наас цэцэрлгийг хаах шийдвэр хэвээрээ гарах болов уу” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn