Х.Баттулга:Өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналаа дахин гаргаж байна

2021-01-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Одоогоос жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж тэтгэврийн зээлийг тэглэж байсан саяхан. Харин энэ жил үндэсний үйлдвэрлэгчдээсээ бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулж өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг дахин гаргаж байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагууд олигархиудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус мөнгийг илрүүлсээр байна. Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагыг хараат бусаар чиг үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байна. Энэ тэмцэл амаргүй нөхцөлд явагдаж байна. Хамгийн сайн халамж бол ажлын байр гэх хандлагаар тогтвортой бодлоготой болох ёстой.

Шинэ он солигдох алтан мөчид 2021 онд амар амгаланг авч ирж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлэе” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ