Сүүлийн хоногт халдварын 139 тохиолдол батлагдаж, нэг нас баралт бүртгэгдэв

2021-12-06

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 139 тохиолдол батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 105 нь Улаанбаатар хотод,
  • 34 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,944 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ