Г.Занданшатар:Иргэд, ААН-үүдээ дэмжихэд хоёр их наяд төгрөг зарцуулна

2020-12-31

УИХ-ын отгон чуулганаар гишүүд шинээр голомт үүсч байгаа үед иргэд, ААН-үүдээ эдийн засгийн хувьд дэмжих нь зүйтэй гэдгийг дурьдаж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр эцэслэн хуралдаж, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг өргөн барьсан.

Ж.Ганбаатар, Б.Жавхлан гишүүд болон Монголбанкны төлөөллүүд ажлын хэсэгт орж ажилласан. Хоёр их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих багц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гишүүдийг идэвхтэй хамтран ажиллахыг хүсч байна.

Энэ нь шинэ жилийн нэг чухал ажил.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ