Б.Энхбаяр:ЗГ-ын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхөд хуулийн өмнө очих биз

2020-12-31

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг өчигдөр орой зохион байгуулж, нийт 2 тэрбум 211 сая төгрөгийн хандив цуглав.

УИХ-н гишүүн Б.Энхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байна. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз.

Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс.

Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа” гэжээ.

Мөн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй онцолж буй юм.

Хандивын мөнгийг цуглуулсан “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар байгуулжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ