Эрх баригч МАН-ын Их хурал хуралдаж байна

МАН-ын 30 дахь их хурал 09.00 цагаас эхэллээ. 100 жилийн түүхтэй, эрх баригч намынхан энэ удаагийн хурлаараа хүний эрхийг хамгаалах хийгээд авлигатай тэмцэх бодлого танилцуулахаар болсон гэдгээ олон нийтэд мэдээлсэн. Тус хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Энэ удаагийн Их хуралд нийтдээ 1245 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн удирдаж байна. Мөн хурлын эхэнд тооллогын комисс, мандатын комиссыг байгуулсан юм. Их хурал МАН-ын хамгийн өндөр настай гишүүн 92 настай Г.Очирбат болон хамгийн залуу 22 настай гишүүд Н.Булгантамир, Н.Мөнгөнбат нарт хүндэтгэл үзүүллээ.

Мандатын комиссын дарга Д.Сарангэрэл “МАН-ын эрхэм журмын нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе. Цар тахлын хүнд сорилтын үед хуралдаж байна. МАН-ын бага хурлын тавдугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, бага хурлын гишүүдийг 369 гэснийг 479, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 29 байсныг 37, хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг 15 гэснийг 19 болгож тус тус өөрчилсөн. МАН-аас 34789 гишүүнийг намын цахим системд бүртгэж, одоогийн байдлаар нийт 278.716 болж өслөө. Тоо бүртгэлийн тайлангаар 2020 оны эцэст намын гишүүний тоо 201267 байсан. Намын гишүүд нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн”.

Их хурлаар:

  • МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.
  • Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
  • Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулна. Үүнд:
  • Цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.
  • Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn