Л.Энх-Амгалан: Хүүхэд дээрэлхэж буй сурагчдад хариуцлага тооцдог болъё

2021-12-05

Сургуулийн орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөж буй асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

“Сургуулийн орчны хүчирхийлэл, хүүхдүүд нэгнийгээ хэрцгий зодсон явдал, Өвөрхангайн ахлах ангийн охин амиа алдсан хэрэг, Архангайн цэцэрлэгийн багшийн асуудал гээд энэ бүхнийг хэд хоног үзэн ядаад мартах уу. Бидэнд мэдэгдсэн нь ердөө л энэ. Үүний цаана нуугдмал хүчирхийлэл яаж өрнөж, ямар хэмжээний газар авсныг таашгүй.
Хариуцлага тооцдог газар нь тооцог гээд сайдын хувьд нуувчинд суух, өөрөөсөө холдуулах ёсгүй. Зөвхөн сайд гэдэг өнцгөөс үзэл бодлоо илэрхийлэх ч өөрөө учир дутагдалтай. Яагаад гэвэл би өөрөө эцэг хүн учраас бусад эцэг эхчүүдийн нэгэн адил өнцгөөс сургуулийн орчны хүчирхийллийг маш эмзэглэж хүлээж авсан. Боловсролын салбар нь боловсролынхоо ёс зүйн гажуудлыг өөрөө засах, хариуцлага тооцох ёстой боловч энэ эрх мэдэл аймаг, сум, дүүргийн засаг даргад, улстөрчийн гарт шилжсэн нь өөрөө гажиг тогтолцоо. Улстөрөөс хараат боловсролын салбар байх ёсгүй гэдэг хатуу байр сууринасаа ч ухрахгүй.
Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг ул сууриар нь гаргаж ирж, ул сууриар нь задалж, ул сууриар нь өөрчлөх цаг болсон. Өнөөдрийн судалгааныхаа барилыг өөрчилж, зөв тоотой болцгооё. Сурагчдын 38% нь сургуулийн орчны хүчирхийлэлд өртдөг гэдэг бол маш аймшигтай асуудал.Энэ асуудалд нийгмээрээ ухаалаг,эрүүл саруулаар дүгнэлт хийж, зөв, цогц шийдэл гаргаж, бодитой өөрчилье. Оройтож,алгуурлаж хэрхэвч болохгүй.
2017 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог, долоон хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг төлөвлөж байсан гэх сэтгэл сэрдийлгэм тоо баримтыг дэлгэж байв…!!!
Хүүхдийг ивээх сангийн УБ-ын 9 дүүргийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулан хийсэн судалгаанд оролцогсдын 37.9% нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан,бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их гарч бна.!!!
ЮНЕСКО-оос гаргасан тайланд дурдсанаар дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирдог гэсэн дүгнэлт байдаг.
Багш хүүхдийн харилцаа, хүүхдүүд хоорондын харилцааны ан цав хаанаас, юунаас эхлэлтэй вэ. Хэт мөнгө шүтсэн нийгмийн гажиг тогтолцоо хүүхдүүдийн маань үг үйлдлээр илэрч байна уу. Багш цалингаа голоод хүүхдүүдийнхээ хүмүүжлийг ор тас орхисон уу, эцэг эхчүүд миний л хүүхэд зүгээр байвал бусдыг үл тоосон амиа бодох үзэл хүүхдүүдээр дамжиж илэрч байна уу, мэдээллийн эрх чөлөө нөлөөлөв үү.
Сайдын хувьд тушаал, шийдвэр гаргаад л энэ асуудал шийдэгдчих зүйл биш. Харин хандлагаа өөрчлөх нь гол сорил. Өнгөрсөн 30 жилд бүтэн хаягдсан сэдэв. Үргэлж нүднээс далд өрнөдөг, насанд хүрэгчид мэдэхгүй өнгөрдөг зүйл. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ харилцах, илэн далангүй ярилцах, хүүхдээ ойлгох тал дээр асар дутагдалтай болсон.
Асран хамгаалагч ба багш, багш ба сурагчид, мөн гурвалсан холбоог шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай боллоо. Эцэг эх, багш нар, салбарын яам, мэргэжилтнүүд ч өөрснөө боловсрох, танин мэдэх шаардлагатай. 2022 онд дараах чиглэлүүдийн ажлыг цаг алдалгүй эхлүүлье.
Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё. Хөгжингүй орнуудад нутагшсан, сайн үр дүнтэй арга. Их сургуульд орох, олон нийтийн арга хэмжээнд оролцох, тэтгэлэг хүртэх гэх мэт боломжуудтай нь ярилцдаг буюу сурагчийн хувийн хэрэгтэй төстэй. Харин дээрэлхэлт гэдэг зүйлийг чухалчлан авч үзсэн загвар юм. Хүн болох багаасаа ирээдүйд нийгэмд биеэ даасан, хариуцлагатай иргэн болж төлөвших учиртай.
Мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтрах ажиллах замаар нийгмийн хандлагыг өөрчлөх талаар дорвитой арга хэмжээнүүд шаардлагатай. Дээрэлхүүлдэг болон дээрэлхэдэг хүүхдийн сэтгэлзүйг засах, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байдаг. Энэ хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг тусгай хөтөлбөрөөр бэлдэж 150 сургуульд ажиллуулж эхэлсэн. Ирэх жилээс Улсын хэмжээний бүх сургуульдаа сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэлээ хангаж байна. Богино хугацаанд үр дүн гарч байгаа.
Гэхдээ дан ганц сэтгэл зүйчид бүх зүйлийг залруулна гэдэг худлаа. Эцэг эх, багш нарын боловсрол, ойлголт, хандлагыг өөрчлөхөөс бүх ажил эхлэх учиртай гэж боддог. Энэ сэдвийн талаар нийгэмд өргөн дэлгэр ойлголтыг өгөх нь үр дүнтэй. Хүчирхийлэгч багш, хүчирхийлэгч эцэг эх, гэр бүлийн орчин, хүчирхийлэгч хүүхдүүд байгааг нуух ёсгүй. Үүнийг хүн бүр мэддэг. Тиймээс нийгмийн өмнө соён гэгээрүүлэх үүрэг хүлээсэн сэтгүүлч, нийгмийн зүтгэлтнүүд, инфлүинсэрүүд ч танин мэдэж, өөрчлөгдөх учиртай.
Энэ бүх эерэг хандлага, хүүмүүжлийн зөв ёс суртахуунд суралцахад сурагчид, хүүхдүүдийг өөрсдийг нь идэвхтэй оролцуулах арга замыг бий болгох ёстой. Харин эцэг эх, багш, сурагчид та бүхэн тусалж дэмжээрэй. Өөрийн тань хүүхэд хүчирхийлэлд өртөөгүй, орчин нь сайн байлаа ч гэсэн оролцоорой гэж хичээнгүйлэн хүсье.
Энэ талаар шинэлэг санаа шийдэлтэй багууд, сэтгэл зүйчид, нийгмийн зүтгэлтнүүд, инфлүнсэрүүдийг дэмжиж ажиллана. Энэ бол урт хугацаанд бугшсан асуудал бөгөөд нэг өдөр өргөс авсан юм шиг шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ бид ирээдүйн эд баялгаас илүүтэй ирээдүйд зөв хүн байх нөхцөл боломжийг үр хүүхдүүддээ бүрдүүлж өгөх нь бидний ирээдүйдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байх болно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Тийм шүү.Эцэг эхчүүд бид Оролцоо өндөр байж,Гарах эрсдлийг багасган бууруулах болов уу”…Хариуцлага  Хандлагаа  өөрчилье 

  • Багшид ангийн ажлын цаг гэж бдаг байсан.Одоо ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж ярилцах цаг,анги танхим байхгүй. Дунд, ахлах ангийн сурагчид өдөр бүр шахуу 7 цагийн хичээлтэй бдаг зэрэг нь бас анхаарах асуудал  гэж бодож байна.

  • Olon udaagiin uildel ene deereelhuu muuhai huuhduudees bolj manai 2 huuhed setgetsiin uurchlolttei bolood surguulia hayah  bolson shuu. Busdyn huuhduudiig ch bas iim baidald oruulna.

  • Хүүхдийн насанд нь тохирсон  хариуцлага байх сётой. Яагаад гэвэл ямар нэг буруу үйлдлийг зүгээр орхиж болохгүй. Альч сургуульд идэвхтэй сайн хүүхдийг гоочлох муучлах нэр хүндэд нь халдах үйлдэл  байнга гарч байдаг. Хэрвээ тухайн хүүхэд бусдад мэдэгдвэл  бүр чангаруулж гоочилдог. Тиймээс ангийн багш эцэг эхээсээ нууж гоочлогч нарыг давраадаг. Үүнийг ил болгож хариуцлага тооцдог болгоё. Багш нар дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй.

  • Баярлалаа.Сурагч бидний хувьд үнэхээр баяртай хэрэг байна маш их баярлалаа. Өөрөө ийм зүйлд өртөж байсан болхоор үнэхээр баяртай байна.Маш их баярлалаа.🌺

  • Монгол рэл дээр хийгдэж байгаа контентүүд бараг бүгд араар тавилт, хууралт, хулгай дээрэм, буруу гарын буруу сэргэлэн, хүн дээрэлхэх, баян бол бусдыг дээрэлхдэг дандаа дүр нь өөрөө муугийн үлгэр жишээ үзүүлз бна. Нөгөө нялх жаахан хүүхдүүдэд тэр хошин шогийн, киноны дүрүүд чинь үлдээд бна шүү дээ… Улс эх орныг соёл нь авч явдаг. Манайд соёслыг сайхан сурчтчилаад өгөх контенууд хэрэгтэй бна. Бүх сургууль сэтгэл зүйчтэй болж байгаад маш их баяртай бна. Миний түүх бол ангийн багш маань намайг хичээлд суулгадаггүй байсан… Багш нарт ч их учир бий бөөн мөнгө нэхнэ. Бололцоотой бололцоогүйгээр нь ялгаж харьцана. Ялгаварлан гадуурхалтыг багш нар эхэлж хийж дараа нь хүүхдүүд дээрэлхэж эхэлдэг. Амьдрал ийм л байдаг юм бна гэж боддог байсан… Одоо болтол сэтгэлийн шархтай л явдаг. Насан туршийн сэтгэлийн шархыг анги хамт олноосоо мэдрэх маш гунигтай… 

  • Зөвхөн хүүхдэд төдийгүй эцэг эхэд нь давхар хариуцлага тооцох хэрэгтэй. Хүүхдийн хандлага ер нь гэр бүлийн доторх эцэг эхийн хандлагаас их хамаарна гэж бодож байна.

  • Хүүхэд зодож дээрэлхэж байгаа хүүхдүүдүүдэд чанга хандах хэрэгтэй зөөлөн хандвал дахиж давран хүүхэд дээрлэхсээр л байх болно. Би сургуульд байхдаа 1 ангиасаа эхэлж дээрэлхүүлж эхэлсэн аав ээждээ хэлсэнч тэр хүүхдэд дахиж битгий зодоорой гэх ухааны юм хэлээл өнгрөн нөгөө хүүхэд за гээд хэсэг хугацааны дараа дахиж дээрэлхэж зодож эхлэнэ би 6 жил дээрэлхүүсэний эцэст тэсэлгүй аав ээждээ зодуулан байж сэтгэл санааны дарамтад орж аав ээждээ зодуулан байж арай гэж сурнуулаас гарч баысан тэр үед дахиж дээрэлхүүлэхгүй гэж баярлан сургуулиас гарч байсан тэр үед баярлаж байсан ч харин том болж ухаарах тусам миний амьдрал боловсролгүй мэргэжилгүй хөгийн амьдрал болж хувирсан би 10 жилээ төгссөн бол сайхан амьдралтай байх байсан тэр муу дээрэлхэж байсан адгийн муу хүүхэдийн амьдрал одоо сайхан байгааг хараад би тэр муу адгийн хүүхэд байгаагүй бол миний амьрал сайхан байх байсан сургууль орчимд нэгнээ  дээрлэхдэг хүүхдүүдэд хатуу ханд дахиж дээрэлхэхгүй болтол нь ааь ээжтэй тулж ярь дээрэлхүү хүүдүүдиыг даврааж болохгүй

  • Хувийн хэрэгт нь бичигддэг байх нь зөв шүүХүмүүжлийн доголдолтой бол дараагийн сургалтын байгууллага авахгүй байх журамтай байвал Эцэг эх хүүхэд ч өөрөө төлөвших байхСурлага сайтай ч хүмүүжлийн доголтой хүүхдүүд их байдаг

  • Хууль эрх зүйн талаар мөн ёс зүйн сургалт зэргийг маш түлхүү хичээлийн хувиарт оруулан ойлгуулаж заах хэрэгтэй хүүхэд ямар нэгэн байдлаар хэн нэгнийхээ эрх чөлөөнд халдсан бол арга хэмжээ тооцох хөшүүрэг байх нь зөв шүү

  • Насанд хүрсэн хүн 14 настай охидыг дээрэлхэж хүчирхийлж байхад гэмт хэрэгт хэргэсгэхгүй болгож хэрэгтэнг торгоод өнгөрдөг Монгол улсад энэ хүний ярьж байгаа асуудал биелэх болов уу? Хуулиа эргэж харахыг УИХ-ын гишүүдэд, ХЗ сайдад уламжилмаар юм даа…

  • Tiimee manai ohin onts surdag daruuhan ohin tegsen mortloo ohid sanaati bolon sanaadgui baidlaar ih baga bied gemtel gargaad bh yum bid hel am hiigeed baidagui bolohoor tawtagdaad bgaa yum boluu

  • Хүүхэд гэлтгүй хариуцлага тооцохгүй бол болохоо байсан.  Хүүхэд сургуульд явахад хүнд байгаа. Охидууд маш их хүчирхийлэл ялгаварлан гадуурхалт үйлдэж байна… Шилжиж ирж байгаа бол буцахаас өөр аргагүй болж байна.   Насанд хүрээгүй байдал огт хамаагүй…. тэд ухаарч ойлгоно… Нийгмээс тусгаарлах хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл хэрэгтэЙ

  • ЭНЭ БҮНИЙ ҮНДЭС НЬ МОНГОЛЧУУДЫН ӨВ УЛАМЖЛАЛАА АЛДАЖ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ АРГА УХААНААС СУРАЛЦАХГҮЙ БАЙГААТАЙ ШУУД ХОЛБООТОЙ.ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ ХҮҮ НЬ ШИЙР АЛАГ.ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ЭЦЭГ ЭХЭЭС ШАЛГААЛДАГ.ЭЦЭГ ЭХЭД ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ!

    • Яг үнэн эцэг эх нь хүүхдээ өмөөрч багшид буруу байнга тохож хүүхдийн хүмүүжил байхгүй болсон.Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эхэд хариуцлага тооцдог байх хэрэгтэйХүүхдийн эрхийг хэт дээгүүр тавьсан.

  • Өндөр хөгжилтэй оронд хүүхдүүд дээрлэхэх ёс зүйн хариуцлага алдаж байхад манайх бас адилхан хуулиндаа өөрчлөлт хийж арга хэмжээ авсан нь зөв

  • Үзэл суртал гэж бид ярьдаг ТВ гарч байгаа кино монгол ч тэр гадаад ч тэр хүүхдүүдэд хэтэрхий харгис хүчирхийлэлтэй кино маш их гаргаж байна шүү . Хянадаг тогтоодог газар бдаг юм уу. Хүмүүжилд нь тус болох кино нэвтрүүлэг байнга гаргах хууль зүйн хичээл сургалтыг  эцэг эх сургууль албан байгууллага болгонд зааж сургах хөтөлбөрт оруулах хэрэгтэй байна шүү

  • Эцэг эхийн хүмүүжил гэж байгаа.сүүлийн 2 жил гэртээ байсан хүүхдүүд гэрийн хүмүүжлээ гаргаж байна.багш нар хичнээн хэлж сургаад авдаг хүүхэд цөөрч.эцэг эхд нь давхар хариуцлага тооцдог болгох хэрэгтэй

  • Яасан ч их ярьдгын …Яриандаа  цадах гэж нэг юм байдаг гэсэн шүү.  Их яриад байхаар хийчихсэн мэт   биeлчихсэн мэт сэтгэл ханамж авчихдаг гэжуугаа. .Эхнээс нь ажлаа  хэрэгжүүлээд эхлүүл яасын…Юу саад болоод бгаан

Холбоотой мэдээ