Д.Амартүвшин: УОК иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах нь буруу

2020-12-30

Comedy Lab-ын комедиан Д.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан үг хэллээ. Тэрээр “УОК иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах нь буруу. Өөрсдөө ажлаа муу хийдэг. УОК-ын хараа хяналтанд байдаг газруудаас коронавирус тархсан. Сонин дарамталсан өнгө аясаар хандаж байна” гэв.

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр “Олон нийтийн сүлжээнд марзан яриа ярьдаг хэдэн нөхдүүд зургуулаа сууж байгаад утсаар ярьж, УОК-ын нэр барьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар хэрэглэсэн. УОК-оос эдгээр нөхдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Халдварт өвчин бол тоглоом биш, тоглоом тоотой нь дээр” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ