Нөгөөдрөөс эхлэн Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор ачаа бараагаа татан авч эхэлнэ

2021-12-03

БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр ойрын гурав хоногт Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтад оруулж эхэлсэн байна. Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхэлнэ.

Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэхээр болоод байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ