“Зүрхний мэс заслын 10-15 сая төгрөгийн зардлын 70-100 хувийг ЭМДСангаас хариуцна”

2021-12-03

Эрүүл мэндийн даатгалын сангийн шинэчилсэн тогтоол батлагдсанаар зүрх судасны мэс заслын санхүүжилт, тэр дундаа иргэдэд хэрхэн давуу талтай болсон талаарх мэдээллийг  УГТЭ-ийн ЗСМЗТ-ийн эрхлэгч Д.Бат-Ундрал хүргэлээ.

2020 оны байдлаар 10 мянган хүн тутмын 16 нь зүрх судасны өвчлөлөөр нас барж байна.  Он гарснаас хойш УГТЭ-т 40 мянга орчим иргэн зүрх судасны өвчлөлийн улмаас ханджээ. Үүнээс зүрхний мэс заслын кабинетэд 1514 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 980 нь зүрх судасны мэс засал хийлгэжээ.

2015 он хүртэл цусны зохиомол эргэлттэй, нээлттэй мэс заслын үед хэрэглэгддэг багаж, хэрэгслийн өвчтөн 100 хувь хувиараа худалдан авдаг байв.

Харин 2015 онд Эрүүл мэнд, Сангийн яам, ХНХЯ-ны сайд нарын хамтарсан тушаалаар зүрхний мэс заслын үед хэрэглэгддэг үндсэн багаж хэрэгслийн асуудлыг шийдэж өгч, мэс заслын төлбөрийн 75 хувь нь даатгалаас, 25 хувь нь иргэн өөрөө төлдөг болжээ. Зүрхний мэс засал нь дунджаар 10-15 сая төгрөгийн өртөгтэйгөөс  насанд хүрсэн иргэдийн мэс заслын хувьд 70-100 хувийг нь ЭМДСангаас хариуцаж байна гэж мэдээллээ.

УГТЭ-ийн ЗСМЗТ-ийн эрхлэгч Д.Бат-Ундрал “ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр дорвитой өөрчлөлт орсон. Аль болох өвчтөний ар гэрт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх заалтууд тусгагдсан. Группд байгаа, тэтгэвэрт гарсан иргэдийн зүрхний мэс заслын төлбөрийг 100 хувь ЭМД-аас хариуцаж байгаа бол энэ ангилалд багтаагүй иргэд бага хэмжээний төлбөр төлж байна. Энэ жил 150 гаруй зүрхний нээлттэй мэс засал хийснээс 60 нь хүүхдүүд эзэлж байна. Шинэ тогтоолоор хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын төлбөрийг ЭМДСангаас 100 хувь хариуцаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ