Я.Содбаатар:QR кодыг ажилдаа яв гэж олгосноос биш хотоор тэнээд, айл хэс гэж олгоогүй

2020-12-30

Шадар сайд Я.Содбаатар:

QR кодыг ажилдаа ирж, оч гэж өгч байгаа болхоос биш аавындаа, найзындаа оч гэж өгч байгаа зүйл биш. Эмийн санчийг эмийн сан руугаа оч гэж олгож байгаа болохоос Улаанбаатар хотоор тэнээд, QR кодтой машинаа хүнд өг гэж олгоогүй.

Ийм шалтгаанаар хөдөлгөөн бидний төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн.

Автобусыг санал болгож байгаа зүйл биш. Автобусанд цагийн хязгаарлалт хийж үзсэн. Гэтэл тэр хугацаанд чихцэлдсэн. Тийм учраас энэ удаад автобусыг хуваарийн дагуу чөлөөтэй явуулж байна. Нэг автобусанд явах хүний тоог 20-иос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгсөн. Одоогоор автобусны цагийн хуваарьт хязгаарлалт хийнэ гэсэн бодол алга.

Тээврийн хэрэгсэлд ч гэсэн цагийн хязгаарлалт тогтоохгүй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ