ТҮК-ийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлж, тайван жагсаж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлж, тайван жагсаж байна. Цалингаа нэмэгдүүлэх хүсэлтээ аймаг, сумын удирдлагууддаа албан бичгээр хүргүүлжээ.

Засвар, үйлчилгээ хариуцсан менежер Б.Чингүүнжав:

Арванхоёрдугаар сарын 1-нд аймаг, сумдын ИТХ, аймаг, сумын Засаг дарга нарт цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Хот тохижилтын ажилчид:

  • Жолооч 450 мянган
  • Хог ачигч, зам талбайн үйлчлэгч 390-410 мянган төгрөгийн цалин авдаг.

Үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

12 дахь жилдээ хог ачигч хийж буй Б.Цогтсайхан:

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа өсөж, хоёр нарны хооронд ажиллаад 410 мянган төгрөгийн цалин авдаг. Цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж тайван жагсаал хийж байна. Зун өглөө үүрийн 05:00 цагаас оройны 16:00 цаг, өглөө 08:30 цагаас эхэлж 18:30 гэж буудаг. Хоёр, гурван нам солигдохдоо цалин нэмнэ гэдэг боловч гараад л мартчихдаг. Түлээний мөнгө 450 мянган төгрөг гэж байна. Бид нарын цалин түлээндээ ч хүрэхгүй байна. Цалингийн зээлдээ 350 мянгыг нь өгдөг.

10 дахь жилдээ зам, талбайн үйлчлэгч хийж буй А.Энхжаргал:

Сүүлийн гурван жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжаж байгаа нь хаанаа ч хүрэхгүй байна. Бидний 400 мянган төгрөг хаанаа ч хүрэхээ байсан. Бид халуунд ч, хүйтэнд ч ажлын байран дээрээ байж байдаг. Бидэнд орж дулаацах ч газар байдаггүй.

Эх сурвалж: “Хөвсгөлийн өнгө”


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn