О.Батбаяр: Нэмэлт тун хийлгэсэн хүмүүс “омикрон” хувилбараас 90 хувь хамгаалагдана

ЭМЯны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр дараах мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр:

Судлаачид дельта хувилбараар өвдсөн хүмүүс омикрон хувилбараар өвчлөх магадлалтайг онцолсон байна. Омикроны халдвараас сэргийлэх чиглэлийн судалгааны үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал, Оксфордын их сургуулийн судалгааны баг вакцины гуравдугаар тун шинэ мутацийн эсрэг үр дүнтэй байгааг нотолсон байна. Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс омикрон хувилбараас 90 хувь хамгаалагдаж байгааг Израил улсын Эрүүл мэндийн яамнаас зарласан байна.  

Манай улсын хувьд тохиолдлын тоо өнгөрсөн сарынхаас 70 орчим хувь буурсан. Одоогоор нийт хүн амын 22 хувь нь, зорилтот бүлгийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна.

 Вакцин хийлгээгүй 12-оос доош насны хүүхдүүдийг болон ахмадуудыг гадагш авч явахгүй байхыг зөвлөж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn