13 настай охиноос албан ёсоор уучлалт гуйх шаардлагыг БНСУ-ын Элчин сайдын яаманд хүргүүллээ

Иргэн Ж.Отгонбаяр залуусын төлөөлөл болж Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд дараах шаардлага бүхий албан бичгийг хүргүүллээ.

  1. Өнөөдөртөө багтаан 13 настай охиноос албан ёсоор уучлалт гуйх
  2. Ар гэрийнхэнд нь өмгөөлөл, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх
  3. Монгол Улсад ажиллаж буй 40 мянган залуучуудын эрх ашиг дахин зөрчигдөхгүй байхад анхаарах зэрэг шаардлагуудыг хүргэв.

Иргэн Ж.Отгонбаяр “Өнөөдөр тайван байдлаар энэ албан бичгийг өглөө. Хэрвээ уучлалт гуйхгүй бол маргааш бүр олуулаа жагсана. Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Монгол охиныг зодсон, яаж тамласныг дэлхийд цацна. Та бүхнийг уучлалт гуйна гэж итгэж байна” гэлээ.

Үүний хариуд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан “БНСУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд манай хоёр улс найрсаг хамтын үйл ажиллагаатай байсан. Гэвч энэ цаг үед ийм харамсалтай хэрэг гарсанд Элчин сайдын яамны дипломат ажилтны хувьд маш их харамсаж байгаагаа илэрхийлье.

Мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг нэн даруй, шуурхай, шударга шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Үүний үр дүнг бид гарсан даруйд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэх болно. Сурагч охины болоод гэр бүлийн аюулгүй байдалд Солонгос улсын Засгийн газраас анхаарч ажилланА” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn