“Эрдэнэт үйлдвэр”  Арабын нэгдсэн Эмират улсаас 240 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн  Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаад ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан хэмээх мэдээлэл хэвлэлээр гарсан. 

Энэ асуудлын талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад, “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан.  Зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна. Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдах юм” гэж тайлбарлалаа.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн авсан зээлийн хугацаа нь дөрвөн жил байх бөгөөд одоогоор нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй, гэрээний процесс үргэлжилж байгаа. Мөн “Эрдэнэт үйлдвэр” энэ асуудлаар удахгүй мэдээлэл өгнө” хэмээлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn