
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.
Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна.
Эх сурвалж: АТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 cэтгэгдэлтэй
Tgd butsaaj ughiimu, eniig medeelj bga turiin alban haagch ch ter, bichij bga setguulch ch ter iim hachin yum medeelj baih yum??? Gol ni iim ih avilga avsan hun yagaas 40 hon say tugruguur torguulaad zugeer yvaad bga yum be, ???? Ingevel hen ch 4 terbum tugrug avilga avaad azaa uzeed baina bizdee???
,БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ХАЯНХИРВААГ ШАТААЖ УСТГААД ХОГ ДЭЭР ХАЯХ ХАМГИИН ЗӨВ БОЛООД СУРГАМЖТАЙ
Hulgaichiig shuud ustgaachee!!!
хоцорчихгүй идэхийн өвчин болсон ийм хүмүүсийг төрийн албанаас хол байлга ам бол айхтар ажил нь баас
Бүүр 1 ичих эмээх юмгүй амар болж дээ…яаамаар ч шуналын бузарууд вээ
Нэг хүн.айлыг хохироож 2 бод хулгайлхад 10 жил.нэг үндэстэн.улсыг хохирооход үндсэндээ ялгүй шахуу.энэ шударга явдал гэж үү