Увс аймгийн Засаг дарга Ч.Чимид төрийн албан хаагчдыг зарц нар гэв

Өчигдөр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болж, аймгийнхаа ирэх 2022 оны төсвийг хэлэлцлээ. Энэ үеэр Аймгийн Засаг дарга Ч.Чимэд төсвийнхөө орлогыг нэмэгдүүлэх саналыг оруулж ирсэн Аудитын даргадаа уурсан “Чи зарц нараараа ажлыг нь хийлгэ, би чамаас олон зарцтай” гэсэн аж. Үүнд эгдүүцсэн хүмүүс төрийн албан хаагчид дарга нарын зарц юм уу? юу яриад байна? Хэмээн уурсжээ.

Төрийн албан хаагчид зарц мөн л дөө. Гэхдээ нийтийн эрх ашигт үйлчилдгийн хувьд олон түмний зарц мөн. Харин аймгийн Засаг ноёны зарц бол биш. Мөн тус аймгийн төсөвт суусан зарим асуудлын талаар шүүмжлэх хүн цөөнгүй байна. Орон нутгийн Хөгжлийн сангийнхаа 1.5 тэрбумыг Дижитал Увс гэж юүлэв, 200 саяар Засаг даргынхаа худалдааны төвийн зогсоолыг янзлав, айл бүрт шуудангийн хайрцаг, хогийн сав 1 тэрбумаар хийж өгнө гэв. Төрийн албан хаагчдыг зарц, сөрөг хүчнийг ноход, босоо удирдлагатай байгууллагуудыг хулгайчид гэж хараав. Гэр хорооллын дэд бүтцийг 2 дахь жилдээ гацаав. Харин эцэст иргэд нь коронагийн шинжилгээ өгөх мөнгөгүй байхад гүрийгээд нэг ч төгрөг гаргаагүй мөртлөө хурлынхаа дараа төсвийн мөнгөөр найралцгаав. Дайллага цайллага байлгүй л яахав, харин энэ цаг үе нь мөн үү? Бас драмын дуучдыг аваад ирчихсэн. Аргагүй хаад хатад юмаа. Хатан чинь мэндэлж байна хүлээж авцгаа нийт олон зарц нар минь гэж байжээ.

Энэ тухайд ухайлбал иргэн С.Анхбаяр өөрийн нүүр хуудсанд ийнхүү бичжээ.

Сайнбилэгийн Анхбаяр “Аймгийн төсөв баталж байгаатай холбогдуулан өнгөрсөн оны төсвийн зарцуулалт, ирэх оны төсвийн талаар дараагийн бичлэгээ хийлээ.

-2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 200 сая төгрөгөөр Төв эмийн сангийн өмнөх зогсоолыг тохицуулахаар тусгажээ. Үнэн хэрэгтээ Төв эмийн сангийн урд талд Засаг дарга Ч.Чимэдийн хувийн эзэмшлийн “Баянтуруун” төв байрладаг. Төсвийн мөнгөөр өөрийнхөө Худалдааны төвийн эргэн тойрныг тохижуулах гэж байна гэж хардахаас өөр аргагүй. Энэ талбай тохижуулна гэж намынхаа болон өөрийнхөө худалдааны төвийн урд талыг зассанаас улаан уулруу явах зам, дээд тойргийн замуудаа янзалсан бол иргэдийн амьдралд хэрэгтэй байлаа

– Гэр хорооллын дэд бүтэц орсон 5 багийн бохирын шугамыг яг 2 жил гацааж байна. Тэгсэн мөртлөө ИТХ-ын дарга Ц.Батболд өөрийн найзын барьж байгаа орон сууцруу төсвийн 248 сая төгрөгөөр бохирын шугам татаж өгсөн. Ингэхдээ бас л Онцгой, Баруун бүс зэрэг төрийн байгууллагын нэр барьсан. Үнэндээ энэхүү орон сууц анх баригдахдаа өөрийн зардлаар бохир татах зурагтай байсан ч ийнхүү төсвийн мөнгөөр бохироо татуулж чаджээ.Энэхүү барилга барьж байгаа компаний захирлын эгчийн оффист Ц.Батболд дарга  “Увсын хөгжлийн төлөө” цуглаанаа байрлаж хийж байв. Ашиг сонирхлын зөрчлийн ард түмний эрх ашиг зөрчигдсөөр…

Ичихгүй байна уу? Дарга нараа…”

https://www.facebook.com/anhaa.sainbileg/videos/334000601424322


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn