Ковидын шинж тэмдэгтэй залуу найзуудаа дуудан архидан, согтуурчээ

2020-12-30

УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаярын мэдээллийг хүргэж байна:

  • Иргэн О-гийн буяны ажилд 40 гаруй иргэн тусгаарлагдсан. Үүнээс зургаан хүнд коронавирус илэрсэн. Буяны ажилд оролцохдоо хүний тоог цөөлөхийг уриалж байна.
  • Нэг иргэн өөрийнхөө төрсөн өдөрт 20 гаруй хүнийг урьснаас нэг хүнд коронавирус илэрсэн.

Нэг нөхөр гурван найзаа дуудаж согтууруулах ундаа хэрэглэсэн. Тухайн үед шинж тэмдэг илэрч байсан, дараа нь шинжилгээгээр халдвартай гэдэг нь батлагдсан байна. Баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ