Автобусны жолооч нар 10-уулаа салхинд гарснаас одоогоор ХОЁРТ нь халдвар илрээд байна

2020-12-30

Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 хүнд коронавирусийн халдвар бүртгэгдсэний 18 нь БЗД-ийн эмнэлгийн голомтоос бүртгэгджээ. БЗД-ийн эмнэлгээс голомттой халдварын тоо 244 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БЗД-ийн голомттой холбоотойгоор Тэнүүн-Огоо гэсэн компанийн хоёр автобусны жолоочид коронавирус илэрсэн.

Компанийн ажилчид 10-уулаа салхинд гарч, зугаалсан. Тэдгээр хүмүүс дундаас хоёр хүнд коронавирус илэрсэн” гэв.

Баяр ёслолын үеэр олноороо цугларахгүй, зочих урихгүй байхыг дахин анхаарууллаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ