
ЕБС-ийн сурагчдыг энэ сарын 18-наас амрааж эхлэхтэй холбогдуулан цэцэрлэгийг Цагаан сар хүртэл цахимд шилжүүлэх буюу амрааж болзошгүй байгаа талаарх нөхцөл байдалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “ЕБС-ийн сурагчдыг 12-р сарын 18-наас амрахаар болсон.
Статистик тоон мэдээллээс харахаар ах, эгч нар нь амарчихаар дүү нар нь ч цэцэрлэгтээ явахаа байчихдаг. Цэцэрлэгийн хамрагдалт 50-60 хувиар буурдаг.
Үүнийг дагаад цэцэрлэгийг түр амраах шийдвэр гаргаж болзошгүй гэж байгаа.
Гэхдээ мэдээж ах эгчгүй ч хүүхэд байна, эцэг эх нь хоёул ажилтай, харах хүнгүй ч айл бий. Хүүхэд хамгааллын асуудалд маш няхуур хандах ёстой. Хэрэв хүүхэд харах хүн байхгүй бол яалт ч үгүй цоожлоод явдаг. Хүүхэдтэй холбоотой гардаг хамгийн түгээмэл ослууд нь ахуйн хүрээнд бодлог. Тиймээс бид энэхүү шийдвэрийг гаргахдаа маш анхааралтай байх ёстой. Мөн 2018 онд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор байгууллагуудад хүүхдийн өрөө гаргах саналыг дэвшүүлсэн ба хүүхэд харах хүн байхгүй бол түр хугацаанд ажил дээрээ байлгах боломжийг бүрдүүлэх юм.
Хөдөлмөрийн тухай хуульд байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогыг баримтлах, бага насны хүүхэдтэй эцэг эх гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэх, 0-12 насны хүүхэдтэй бол онцгой цар тахлын үед ажил олгогчтойгоо ярилцан цахимаар ажиллахыг уриалсан” гэлээ.