Аврагч Б.Үнэнмөнх гурван өрөө байрныхаа түлхүүрийг гардлаа

2020-12-29
Хотын дарга аврагч Б.Үнэнмөнхөд шинэ байрны түлхүүр гардууллаа.
Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн харъяа байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорч өргөмжлөл, шагналыг ажлын байранд нь хотын дарга биечлэн гардуулж өгсөн.
Тус шагналыг нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнх хүртэж, Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Буянт ухаа-2 орон сууцны хороололд хүрэлцэн ирж аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнхөд 3 өрөө шинэ байрынх нь түлхүүрийг гардуулан өгч, амжилт, сайн сайхныг хүслээ. Мөн энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлөөс аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнхөд дурсгалын зүйл гардуулж, баяр хүргэлээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ