Дарханд батлагдсан 45 тохиолдлын 39 нь бүрэн эдгэжээ

2020-12-29
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал эмч нарт нийт Дарханчуудын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлжээ. Тэрбээр “
Дарханд батлагдсан 45 тохиолдлоос 29 нь бүрэн эдгэж гэртээ ирсэн бол өнөөдөр дахин 10 хүн эдгэснийг авахаар автобус маань УБ зорихоор замдаа явна. Ингэснээр нийт 39 хүн бүрэн эдгэж 6 хүн эмчлэгдэж байна.
Иргэдийг маань бүрэн эдгээж эмчилсэн ЭМЯ, ХӨСҮТ нийт эмч нартаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Дарханчууд та бүхэн маань Халдвар хамгаалалтаа сайтар сахихыг хүсье” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ